Showing posts with label МААНИЙН. Show all posts
Showing posts with label МААНИЙН. Show all posts

Thursday, January 28, 2010

МААНИЙН ЗУРГААН ҮСГИЙН ТАЙЛБАР

Маанийн зургаан үсгийн чанарын тайлбар уншлага оршвой.

УМ - аас гэрэл цацран
Тэнгэрийн ертөнцөд гусаад
Тэнгэр нарын үхэн егүүтгэх
Зовлонг арилган
Аръяабалын хутаг цогт зохио !

МА - аас гэрэл цацран
Асүрийн ертөнцөд гусаад
Асүри нарын хэрэлдэх тэмцэх
Зовлонг арилган
Аръяабалын хутаг цогт зохио !

НИ - ээс гэрэл цацран
Хүний ертөнцөд гусаад
Хүн нигүүдийн төрөх ба өтлөх ба
Өвдөх ба үхэл болох
Зовлонг арилган
Аръяабалын хутаг цогт зохио !

БАД - аас гэрэл цацран
Адгуусны ертөнцөд гусаад
Адгуусан нугуудын гэнэг хэлтийг
Зовлонг арилган
Аръяабалын хутаг цогт зохио !

МИ - гээс гэрэл цацран
Биридын ертөнцөд гусаад
Бирид нүгүүдийн өлсөх ба ундаасах
Зовлонг арилган
Аръяабалын хутаг цогт зохио !

ХУМ - аас гэрэл цацран
Тамын ертөнцөд гусаад
Там нугуудын халуун ба хүйтэн
Чанагдах, Түлэгдэх
Зовлонг арилган
Аръяабалын хтуаг цогт зохио !
ГЭРЭЛ НААШАА ХУРЖ ТАРНИЙН ЭРХЭСТ ШИНГЭХЭЭР ЦАЦРАН
ХУРААХ ЗОХИЛДОХ БОЛОЙ