Tuesday, April 26, 2011

Амжилтанд хүрэх миний зааврууд

Заавар №1-Хүрэх

Чи өөрөө юунд хүрч болохоо хэзээ ч битгий дутуу үнэл. Хэрэв чамд хүсэл, итгэл мөн сайн ажиллах бэлтгэл /итгэл/ байгаа бол чи хэзээд амжилтанд хүрнэ. Намайг дэлхийн /олон улсын/ мэнежмэнтийн компани байгуулна гэхэд хүмүүс амжилтанд хүрэхгүй гэж олон удаа хэлсэн. Ялангуяа хувийн санхүүгийн хүндрэл, нийгмийн хэв журам зөрчигдсөн ба эдийн засгийн хямралын үед энэ сөрөг үзэлтнүүдийн хэлж буйд би нууцхан итгэдэг байлаа.

Гэвч амжилт бол чиний амжилт болохоос биш хүмүүсийн чиний амжилт гэж бодож буй шүүмжлэл биш юм. Амжилтанд хүрэхийн тулд чи оролдох хэрэгтэй гэхдээ амжилтгүй оролдлого байх ёсгүй.

Заавар №2-Шударга

Микрософт компанийн үүсгэн байгуулагч: “Дэлхий ертөнц шударга биш тул үүнд дасах хэрэгтэй. Тусгай эмчилгээ хайх хэрэггүй, хэрэв найзууд чинь чамайг дэмжихгүй бол итгэлээ бүү алд мөн чи авах ёстой завсарлагаа аваагүй бол бүү гутар. Бүү уурла. Бүү шантар, тэнцүүлж ав” гэж хэлсэн байдаг.

Заавар №3-Шийдэл

Дандаа шийдэл нь бай асуудал нь биш. Миний хамгийн том уриалга бол асуудал болдог биш шийдэл болдог орлогч дарга нарыг сургах. Тэд надад олон удаа асуудлыг тайлбарлаж байсан боловч шийдлийг танилцуулж байгаагүй. Миний бизнесийн асуудлын шийдэл болж чадах орлогч дарга нарыг найдвартай дэвшүүлнэ.

Хэрэв зочид буудлын Ерөнхий мэнэжер шийдэл гаргаж чаддаг бол тэдний эзэд нь урамшуулал өгнө. Зочид буудлын удирдлагуудын хувьд та зочдынхоо шийдэл нь байх ёстой. Хэрэв тийм байж чадвал тэд буцаж ирнэ. Шийдэл танийлцуулж чаддаггүй орлогч дарга нараас би татгалзаж, яваандаа тэднийг сольдог. Би хүмүүсийг шийдэл байхын тулд ажилд авдаг. Компанийн удирдлагуудыг эзэд нь шийдэл байгаасай гэж ажилд авдаг. Хэрэв бид шийдэхээсээ илүүтэйгээр асуудал үүсгээд байвал карьер маш богино байна.

Заавар №-4 Мөнгө 

Ажлыг мөнгөний төлөө бүү ав. Чи байнга итгэлээ алдана. Ажлыг ирээдүйн боломж, туршлагын төлөө хий. Мөнгө амжилтыг дагадаг. Мөнгө заавал амжилт байх ёсгүй. Том хотод бага ажил бүү ав, тэрний оронд бага хотод том ажил ав.

Боломжийг өөрийгөө батлахын тулд ав. Сайн даргатай ажлыг ав, сайн дарга чамайг сургана, заана, дэмжинэ. Ингэж чи урагшилж, карьераа хөгжүүлнэ.

Заавар №-5–Чиний дарга 

Даргыгаа сайхан харагдуул. Түүнийг амжилтанд хүргээд, өөрөө амжилтынх нь хэсэг нь бол. Түүнийг унагах юм бол чи буруутан нь болно. Даргыгаа байнга хүндэл, хэрэв чи даргыгаа хүндлэхгүй бол өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг. Хэрэв чи даргыгаа болон компаниа хүндэтгэхгүй бол шууд ажлаасаа гар.

Заавар №6-Хэзээ ч бүү бууж өг

Хэзээ ч бүр хэзээ ч бүү бууж өг. Хэрэв чи даалгавраа хийж дуусаагүй бол гэр рүүгээ бүү яв. Би маш олон шөнөөр ажилласан. Энэ илтгэлийг би өглөөний дөрвөн цагт бичиж байсан. Амжилтанд хүрэхийн тулд мохошгүй бай, энэ бол амжилтанд хүрэх түлхүүр элемент юм.

Шантрахгүй байна гэдэг бол зөв шийдвэр гаргахаас илүү чухал. Дэлхийн эдийн засгийн хямралын үед би маш их шалгууртай таарсан. Маш олон хүмүүс намайг бууж өг гэж хэлж байсан. Маш олон хүмүүс бид чадахгүй гэж хэлж байсан. Би амжилтанд хүрэхийн тулд бүр их зоригтой болсон.

Заавар № 7–Эерэг бай 

Байнга эерэг хүмүүстэй ажилла. Энэ нь амьдралыг хялбар болгоно. Сөрөг хүмүүс сөрөг үр дүнг авчирдаг. Энэ нь гэхдээ асуудлуудыг болон шалгууруудыг авч үзэхгүй гэсэн үг биш. Тэд тэндээ л байх болно гагцхүү эерэгээр зохицуулагдах ёстой.

Мөн бүх юмыг эерэгээр бодож болохгүй, хэрэв тэгэх юм бол чи асуудлыг олж харахгүй бөгөөд мөн шийдлийг олж чадахгүй. Тэгээд аяндаа чи асуудлыг хараад эхлэхээр дэндүү оройтсон байх болно.  

Заавар №8-Өөрчлөлт

Өөрчлөлт бол хамгийн том шалгуур. Өөрчлөлт байнга явагдаж байдаг. Чи өөр үр дагаврыг хүсч байгаа бол өөрчлөх ёстой. Бүх өөрчлөлтийн төвд нэг элемент байдаг, энэ юу вэ гэвэл өөрийгөө өөрчлөх бөгөөд энэ нь хамгийн амархан нь.

Хамгийн өөрчлөхөд хэцүү юм бол бусдыг өөрчлөх. Хамгийн амархан нь чи өөрийгөө өөрчлөх Ихэнх хүмүүс өөрийгөө өөрчилж чаддаггүй. Хэрэв чи өөрийн бизнестэй бөгөөд бизнес чинь болохгүй байвал чи өөрийгөө заавал өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол чи алдана /унана/. Тэгээд чи алдах юм бол ажлаа алдаад зогсохгүй мөн хөрөнгөө алдана.

Ихэнх хүмүүс өөрийгөө өөрчлөхгүй ажлаа өөрчилдөг. Дөчин жилд би таван компанид ажилласан. Би хэзээ ч баяр хөөргүй байх, гутрал эсхүл заналхийлэлээс болж ажлаасаа гарч байгаагүй. Би зөвхөн боломжоос болж гарч байсан.

Мөн нэг удаа би бага цалинтай ажилд орох гэж ажлаасаа гарч байсан. Тэр аяндаа миний мөрөөдлийн болон санхүүгийн амжилт болсон.

Заавар №9-Аз туршилт ба зан үйл  

Даргынхаа санал болгосон ямар ч ажлыг ав. Ямар нэгэн шинэ юм хийгээд үз. Өөрийнхөө юу чадахаа харуул. Чи сурах хүсэлтэй мөн оролдлоготойгоо харуул. Эдгээр нь хялбар аз туршилт юм.

Зөв зан үйлийг харуул. Энэ бол дарга нарыг ажилд авахдаа хэрэглэдэг суурь шалгуур юм. Даруу бай, онгироо биш. Ойлгодог бай, амиа бодсон биш. Бахархалтай бай, биеэ тоосон биш. Эерэг бай, уйтгартай биш. Найзархаг бай чи хэзээ ч ганцаардахгүй. Жаргалтай бөгөөд мэргэжлийн бай. Хариуцлагатай бай мөн удирдагч бай. Чи байнга урдаас илүүг харах болно.

Заавар №10-Мэдрэмж

Хэрэв чи мэдрэмжгүй бол амьдралгүй гэсэн үг. Хэрэв чи мэдрэмжгүй бол амжилтгүй. Мэдрэмж ба шантралгүй ажиллах хоёрыг хослуулж чадвал амжилтанд хүрнэ.

Амьдрал болон карьерын амжилтанд хүрэх арван заавар:

1.Хүрэх
2.Шударга байх
3.Шийдэл
4.Мөнгө
5.Дарга
6.Бууж өгөхгүй байх /тэмцэгч байх/
7.Эерэг байх
8.Өөрчлөлт
9.Аз туршилт ба зан үйл
10.Мэдрэмж

reference

Thank your very much Ms.Ena and we wish all best for you and your family members

Thursday, April 21, 2011

create Android application - for Mongolian guys

Please see this link for build Android application for smart phone

Tuesday, April 19, 2011

Muehlbaurer

Check it