Wednesday, October 31, 2007

Tips & Tricks for publish book by MS Word


1) Хуудсаа A4 цаас дээр таруулна эх бэлтгэх.Ж: 4 хуудас эх байна гэж саная.
2) File->Print->Pages->4,1,2,3
3) Pages per sheet: 2 page
4) Scale to paper size: A4
5) OK

Олон хуудасны хувь Excel дээр доорхи томъёг C1,D1 нүдэнд бичиж 4,1,2,3 дарааллыг гаргаж авна.




1) E1:I2 select & copy
2) Paste in Editplus & join lines & remove tabs and space.

Thursday, October 25, 2007

The Government Organiztion of Mongolia


  • President
    • President

    • The Office of the President

    • National Security Council of Mongolia

    • State Commission on Management and Organization Rehabilitation Political Repression

  • Parliament
    • Parliament

    • National Audit Office

    • National Statistical Office

    • Bank of Mongolia

    • Government Service Council of Mongolia

    • Financial Regulatory Commission

    • National Human Rights Commission of Mongolia

    • General Election Commission of Mongolia

    • Constitutional Court of Mongolia


  • Government
    • PRIME MINISTER of MONGOLIA

    •     Open Government

    •     Central Intelligence Agency

    •     State Property Committee

    •     Information Communication Technology Agency

    •     Deputy Premier of Mongolia

    •     Center of Standardization and Measurement

    •     Unfair Competition Regulatory Authority

    •     Intelluctual Property Office

    •     National Authority for Children

    • Cabinet Secretariat of Government of Mongolia

    •     Management Academy

    •     State and Governmental Service Agency

    • Ministry of Finance

    •     Mongolian Tax Administration

    •     General Customs Office

    • Ministry of Justice and Internal Affairs

    •     General Police Department

    •     General Authority for Border Protection

    •     State Center for Civil Registration and Information

    •     General Authority for Implementing Court Decisions

    •     National Archives

    •     Ministry of Foreign Affairs

    •     Department of Service for Diplomatic Corps of Ministry of Foreign Affairs

    •     Ministry of Environment

    •     National Agency of Meteorology, Hydrology and Environment Monitoring

    •     Water Authority

    •     Ministry of Construction and Urban Development

    •     Administration of Land Affairs, Geodesy and Cartography

    •     National Center-Construction, Urban Development and Public Utilities

    •     Ministry of Defence

    • General Staff of the Mongolian Armed Forces

    •     Ministry of Education, Culture and Science

    •     Ministry of Roads, Transportation and Tourism

    •     Civil Aviation Authority

    •     Railway Authority

    •     Ministry of Social Welfare and Labour

    •     General Authority for Social Insurance

    •     Labour and Welfare Service Agensy

    •     Ministry of Fuel and Energy

    •     Ministry of Industry and Commerce

    •     Foreign Investment Agency

    •     Minerals and Oil Authority

    •     Ministry of Food and Agriculture

    •     Ministry of Health

    •     Mongolian State Committee of Physical Culture and Sports

    •     Minister of Mongolia

    •     State Professional Inspection Agency

    •     Minister of Mongolia

    •     National Emergency Management Agency


  • Supereme Court
    • Supreme Court

    • State General Prosecutors Office


Tuesday, August 14, 2007

Р.Чойном Бяцхан сургаал-3

Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө өөрөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр төрдөггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжиж хүлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хүний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
өрөөл чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла
өвөр түрий хоосон бол шалигийн зүйлс бүү шохоорх!
өр зээл ихтэй бол нэгэн газар бүү суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү үзүүл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бүү яар!
Энэ шөнө өнгөрөвч ертөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль! гэсний нь зоргоор хүнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт үлдээхээн бод!
өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла!
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь үгүй хүүхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй!
өөрөө цадах тусмаа өлөн хүнийг өрөвд!
өлсөх цагтаа харин цатгаланд бүү хонзогно!
өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!
өөрөө тостой бол харин өнгөтөөс бүү дөл!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж, бие үхдэгийг бүү март!
1975— VIII—18

Бяцхан сургаал-1

Буцааж болдоггүй 3 зүйл
1) Үг хэл
2) Боломж
3) Цаг хугацаа

Хэзээ ч итгэлтэй байдаггүй 3 зүйл
1) Хүсэл мөрөөдөл
2) Амжилт
3) Аз

Таныг агуу хүн болгож чадах 3 зүйл
1) Хөдөлмөр
2) Чин сэтгэл
3) Боломж

Saturday, May 12, 2007

Сvмтэй бударын чулуу

Даан ч гарзтай хvмvvс
Дараа дараагаараа явчих юм.
Огт хэрэггvй хvмvvс ч
Олон мянгаараа тєрєх юм.
more read ...

Монгол залуусыг хэрэгтэй зүйлд сургах

Монгол залуус суурь мэдлэг сайн олж авсан байхад бусдаас нэг их дутахгүй гэж боддог. Үүний тулд математик, англи хоёрыг өөрийн багтаамжийн хэмжээнд суралцсан байхад дараа IT гэдэгт айлд Java, Unix хоёрыг чихдээд ороход тун боломжийн гэж боддог. Энд нэн чухал зүйл бол хүн сэтгэлээ засах шаардлагатай. Энэ талаар дараа хэдэн үг хэлэх болно.