Thursday, May 12, 2011

Offline Android development - Tip

Оффлайнаар андройд хөгжүүлэлтийн орчин бэлтгэх

Market Android

https://market.android.com/details?id=apps_movers_shakers

"Линуксийн шинэ үе, Мэдээлэл Технологийн шинэ үе ирж байна" гэж үгээ эхэллээ.

Шинэ үе гэдгээр :
1. Интернэтийн дэвшил,
2. Хөгжүүлэлтийн загварын дэвшил,
3. Хувийн тооцоолуур/personal computing-н дэвшил,
4. Бизнес загварын дэвшил гэсэн 4 өөр ойлголтоор төлөөлүүлж байгаагаа тайлбарлав.

"Интернетийн дэвшил гэдгийг smart grid-н төлөөлөл болох төхөөрөмжүүд интернетэд холбогдож, их хэмжээний мэдээллийг солилцох тэр цаг үеэр төсөөлж байна. Тэр үед мэдээллийг хүлээн авах embedded device/шигтгэмэл төхөөрөмж, өгөгдлийг хадгалах сервер, асар их хэмжээний мэдээллийг нэг дор боловсруулах суперкомпьютер, хүнтэй харьцах интерфэйс төхөөрөмжүүд хэрэгтэй болно. Тэгвэл энэ бүгдийг Линукс бий болгож чадна"

"Хөгжүүлэлтийн загварын дэвшил гэдэг дээр гар утасны зах зээлийг жишээ татаад, дөнгөж нэг дуугаа сонсолцдог байсан цаг үеэс интернэт, мэйл, нэт хөтөч зэрэг нарийн төвөгтэй функцуудыг агуулсан шинэ үеийн гар утас бидний хэрэглээ болоод байна. Үүний зэрэгцээ энэ салбарт өрсөлдөөн ширүүсч, шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх цикл богиносох хандлагатай байгаа. Энэ бүхэнтэй хөл зэрэгцэхийн тулд нээлттэй эхрүү шилжихээс өөр аргагүй. Нээлттэй эхийн тусламжтайгаар хөгжүүлэлтийн өртгийг буулгаж, өрсөлдөөний шинэ үе шатруу шилжих бололцоотой. Андройд эсвэл Линукс дээр суурилсан гар утас, MeeGo зэрэг олон системүүд нээлттэй эхт болсон нь үүний баталгаа болно."

"Линукс нийтийн хэрэглээ болсон нь хувийн тооцоолуур/personal computing-гийн шинэ үеийг тодорхойлж өглөө. Хувийн тооцоолуурын дэвшил гэдэг нь "multipurpose/олон хэрэглээт төхөөрөмж, суперкомпьютерийн үеэс мобайл ба cloud computing/бөөмхий тооцоолуурын цаг үерүү", "PC-нээс "зүйл бүр"ийн зүйлрүү" гэсэн дэвшил байх болно. Амазоны Kindle/Киндл анх худалдаанд гарснаасаа хойш 70% хүртэл үнээ бууруулсан, гар утасны дамжуулагч T-Mobile үнэгүй laptop/зөөврийн тооцоолуур санал болгож байгаа жишээг дурдаад, ойрын ирээдүйд hard, soft, service-н нэгдэлээс ашиг орлого олох "эрх чөлөө"-рүү илүү хурдтай ойртон очих болно гэлээ. Энэ "эрх чөлөө" хардвер-г ч мөн тойрохгүй гэдгийг урьдаар таамаглаж болохоор байна. Одоогоор хэн ч итгэхгүй байж болох юм, гэхдээ зөвхөн софтвер ч биш хардвер ч мөн үнэгүй болох цаг ирнэ" гэж зоримгоор мэдэгдлээ.

"Бизнес загварын дэвшил гэдгээр hardware-с service/үйлчилгээрүү шилжих шилжилтийг хэлж байна. Salesforce-н жишээтэй адил, enterprise computing-ийг үйлчилгээрүү оруулсан хөдөлгөөн ажиглагдаж байна. Дээр нь Google, Amazon, Facebook-н тулгуур болж байгаа платформын хувьд Линукс de facto стандарт болоод байна. Дээрх 4-н чиг хандлагын цөм нь Линукс болоод байна." гэлээ.

reference

Saturday, May 7, 2011

‘BeeZzz’ аппликэйшнийг танилцуулж байна

Монгол дахь ухаалаг утасны хэрэглэгчид тэр дундаа Андройд үйлдлийн системтэй гар утас бүхий хэрэглэгчдэдээ зориулан ‘BeeZzz’ аппликэйшнийг танилцуулж байна.

Асуудал зовлонд тоо хязгаар гэж үгүй

Асуудал зовлонд тоо хязгаар гэж үгүй, гэтэл нөөц хязгаартай. ..Xамгийн эн тэргүүнд ач холбогдол өгөх асуудлуудаа жагсааж байгаад нэг хоёроор нь шийдвэрлэж явахаас өөр аргагүй. Өөр дээрээ бодоод үзсэн ч, Дондог, Дулмаа гээд үл таних нөхдүүдэд асуудал гарах бүрт би 1, 2 өдрөө алдаж явна гэдэг дэндүү хайран. Олдсон цагаа нэг хоёр хүнд биш, нийт олонд хэрэгтэй зүйлд зориулах нь илүү утга учиртай

reference

Менежмент ба байгууллага

Менежмент ба байгууллага

Wednesday, May 4, 2011

Ауро хүний биеийн био талбай

Ауро хүний биеийн био талбай