Monday, May 10, 2010

Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон


Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:


Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Монгол айлын дөрвөн чухал ёс:

Эцэг эх асралтай
Эх энэрэлтэй
Дүү бишрэлтэй
Хүү тахимдуу

Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:

Гадаах ажлыг эр нь мэднэ
Гарах орохыг эм нь мэднэ
Саадаг нумыг эр нь мэднэ
Сааль савыг эм нь мэднэ
Аян жинг аав нь мэднэ
Ааль аашийг ээж нь мэднэ
Ардаг догшныг аав нь мэднэ
Авах гээхийг ээж нь мэднэ

Эцэг хүний таван эрдэм:

Уужим ухаан
Хатан зориг
Бат журам
Өрх гэрийн түшиг
Үр хүүхдийн сүр сүрлд

Эцэг хүний цээрлэх найман зүйл

Бор дарсанд үл шунах
Болчимгүй үгэнд үл автах
Болох болохгүй хэргийг сэдэх
Богд Чингэсийн сургалд үл тэрслэх
Үр хүүхдээ үл хараах
Үнэн ханийг үл гомдоох
Үйлийн хэцүүгээс үл
Өмсөхийн өнгөнд үл автах

Эх хүний есөн эрдэм:

Өнгөнд цэвэр
Үйлэнд уран
Үрд энэрэлтэй
Үргэлж цэмцгэр
Ханьдаа түшигтэй
Хадамдаа элэгтэй
Найранд дуутай
Настанд ерөөлтэй
Нартанд буянтай

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

Эр бусдыг сэтгэх
Атаа жөтөө өвөрлөх
Муу санаа агуулах
Харамч байх
Зохилдохгүй үйл үйлдэх

Эрхэм сайн хөвгүүний ёсон

Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

Асар муу хөвгүүний шинж

Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

Эрхэм сайн охины шинж:

Сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл номхон дөлгөөн
Саруул ухаантай охин сайн
Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эвтэй
Эсгэх оёход уран бол
Эрхэм сайн охин мөн
Алиа наадгайд дургүй
Ахуй биеэ хичээн хадгалаад
Ахас ихэсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй охин сайн

Асар муу охины шинж:

Авир дүр нь чөтгөр мэт
Ааш зан нь сармагчин мэт
Асар их ууртай охин муу
Ачит эцэг эхээ сургахад уурлан
Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
Алиа наадгаад маш баясан
Айл хэсэгч охин муу
Үйл хийхэ дургүй
Үг хов хэлэх дуртай
Үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч
Үл бүтэх охин муу
Айх ичихийг үл мэдэн
Ажиггүй шалиг үг хэлэлцэн
Аливаа садар самуун явдалтай
Аальгүй охин муу

Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:

Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно

Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго

Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

No comments: