Thursday, May 13, 2010

Хийморь хэмээх нь хүний сэтгэлийн энерги

Хийморь хэмээх нь хүний сэтгэлийн энерги юм. Үүнийг л хийморь хэмээсэн. Түвд хэлний Лүн-да гэсэн үгийг орчуулахдаа лүн гэсэн үг нь хий, да гэсэн үг нь морь болохыг үгчилж орчуулаад хийморь хэмээсэн. Хийморь, сүлд, сүнс гурав бие ибдээ шүтэн байрилдаж байдгийг билгийн мэлмийн нь нээгдсэн мэргэд айлдсан. Хийморь доройтох гэдэг нь хүний сэтгэлийн мөс чанар муудах үед нэг доройтох, бузар буртагт ариун бус архи тэргүүтнээс нэг доройтох, айж цочих үед бас доройтдог байна.

Хийморь нь хүний биеийн гэрэл нь бүрхүүл юм бас сэтгэлээс гарах энерги юм. Зарим хүмүүс ажил үйлс нь бүтдэггүй учир хүнтэй уулзахдаа хүнийг өөртөө татах сайхан сэтгэл төрүүлэх энерги нь алга болж хийморь доройтсон учир хэл яриа эмх цэгцгүй болсон учир шалтгаантай хэмээдэг. Хийморио сэргээх арга нь энергий ихтэй буюу лус савдаг нь бодитой оршсон тахилгатай ууланд гарах төдийд л хүний хийморь сэргэдэг байна.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно.

Source
http://ask.banjig.net/advice-14688.html

No comments: