Thursday, May 27, 2010

Нууцыг хэрхэн хэрэгжүүлэх вэ

“Нууц” нэртэй кино, эсвэл номны талаар та сонсож байсан уу? Аз жаргалтай амьдралд хэрхэн хүрэх, хүссэн зүйлээ хэрхэн авах тухай өгүүлдэг. Тэгвэл та амьдралдаа тэрхүү нууцыг нь хэрэгжүүлээд үзье гэж бодож байна уу? Танд маш товчоор хэрхэн нууцыг хэрэгжүүлэх талаар заавар өгье. click here more

Source
http://www.tsahim.net/articles/education/2137-2010-05-26-07-13-17

Tuesday, May 25, 2010

24 цагийн үйлчилгээ - Bank

ХААН банк
-"Баруун хүрээ" салбар /БГД. 4-р хороолол. Өргөө кинотеатрын урд/
-"Бага тойруу" салбар /ЧД. Хүнсний 1-р дэлгүүрийн зүүн талд/

Голомт банк
-тооцооны 2-р төв /БЗД. 15-р хороолол. Баянцээл компаний байр/
-тооцооны 5-р төв /ЧД. Бага тойруу-9. Монгол банкны замын эсрэг талд/
-тооцооны 6-р төв /СБД. Солонго үйлчилгээний төв/
-тооцооны 8-р төв /БГД. 3-р хороолол. Москва комплекс/

Улаанбаатар хотын банк
-тооцооны 2-р төв /ЧД. 40 мянгат. Монгол банкны урд /

Капитрон банк
-1-р салбар /ЧД. 11-р хороо. Энхтайвны өргөн чөлөө/
-502-р салбар /СБД. Сөүлийн гудамж. Солонго рестораны байр/
-509-р салбар /БГД. 4-р хороолол. Бонус төвийн байр/

Хадгаламжийн банк
-тооцооны 1-р төв /ЧД. 40 мянгат. Монгол банкны урд /

Монгол шуудан банк
-тооцооны 130-р төв /ЧД. Дүрслэх урлагийн музейн урд/

Source
http://www.medeelel.mn/index.php?page=advice&sm=230&s=2218

Thursday, May 20, 2010

Хамгийн

Хамгийн хортой зуршил бол санаа зовох
Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
Хамгийн их хоосролт өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
Хамгийн том асуудал бол айдас
Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
Хамгийн их хүч бол хайр
Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
Хамгийн дэгжин хувцаслалт инээмсэглэл
Хамгийн үнэтэй өмч шулуун шудрага зан
Хамгийн найдвартай сэтгэл урам зориг
Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа

Source
http://gegeen.wordpress.com/2010/05/20/ym-offlines/

Thursday, May 13, 2010

Хийморь хэмээх нь хүний сэтгэлийн энерги

Хийморь хэмээх нь хүний сэтгэлийн энерги юм. Үүнийг л хийморь хэмээсэн. Түвд хэлний Лүн-да гэсэн үгийг орчуулахдаа лүн гэсэн үг нь хий, да гэсэн үг нь морь болохыг үгчилж орчуулаад хийморь хэмээсэн. Хийморь, сүлд, сүнс гурав бие ибдээ шүтэн байрилдаж байдгийг билгийн мэлмийн нь нээгдсэн мэргэд айлдсан. Хийморь доройтох гэдэг нь хүний сэтгэлийн мөс чанар муудах үед нэг доройтох, бузар буртагт ариун бус архи тэргүүтнээс нэг доройтох, айж цочих үед бас доройтдог байна.

Хийморь нь хүний биеийн гэрэл нь бүрхүүл юм бас сэтгэлээс гарах энерги юм. Зарим хүмүүс ажил үйлс нь бүтдэггүй учир хүнтэй уулзахдаа хүнийг өөртөө татах сайхан сэтгэл төрүүлэх энерги нь алга болж хийморь доройтсон учир хэл яриа эмх цэгцгүй болсон учир шалтгаантай хэмээдэг. Хийморио сэргээх арга нь энергий ихтэй буюу лус савдаг нь бодитой оршсон тахилгатай ууланд гарах төдийд л хүний хийморь сэргэдэг байна.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно.

Source
http://ask.banjig.net/advice-14688.html

Гэрийн эзний таван журам

-Алсын хараа
-Холч ухаан
-Өршөөний сэтгэл
-Эв найр
-Эрхэм ёсч

Гэрийн эзэн -Төрийн холбоо
Эр түвшин бол гэр түвшин
Гэр түвшин бол төр түвшин

Эцэг хүний таван эрдэм
-Уужим ухаан
-Хатан зориг
-Бат журам
-Өрх гэрийн түшиг
-Үр хүүхдийн сүр сүлд

Эр хүний эрмэлзэх эрдэм
-Номонд мэргэн
-Нойронд сэргэг
-Далайд усч
-Дайнд баатар
-Хуриманд цовоо
-Хуулинд шударга
-Дээдэд зусаргүй
-Доодод ихэмсэггүй

Эр хүний цээрлэх найман зүйл
1.Бор дансанд үл шунах
2.Болчимгүй үгэнд үл автах
3.Болохгүй хэргийг үл сэдэх
4.Богд, Чингисийн Сургаалд үл тэрслэх
5.Үр хүүхдээ үл хараах
6.Үнэнч хүнийг үл гомдоох
7.Үйлийн хэцүүгээс үл шантрах
8.Үйтэн хуарын өнгөнд үл автах

Эр хүний тэвчээрийн тэнхээ
Олны газар цэнгэлийг тэвчих
Нөхрийн дэргэд үгээ цэгнэх
Холын газар биеэ хичээх
Эхнэрээс бусад эмийг тэвчих

Эр хүний сайн шинж
Эцэг эхийн сургаал авагч
Эд малаа үргэлж өсгөж
Аж байдлаа арвижуулагч
Аливаа татвараа саадгүй төлөгч
Төрийн зарлигийг ёсоор гүйцэтгэгч
Төвшин шударга занг эрхэмлэгч
Гэргий хүүхдээ тэтгэгч
Гэндэж бурууг үл чалчигч
Хэнд ч ялгаагүй эелдэг найртай
Хэрсүү даруу, нөхөртөө тусч
Хулгай худлыг үзэн ядагч
Архи дарсанд үл шунагч
Ач үрээ зөв сургагч
Залхуу залхайг үл тэвчигч
Зориг сайт ард!

Муу эрийн шинж
Ах дүүдээ хэдэр ядар
Ахуй төрхөөрөө тэнэгдүү
Эцэг эх үл анхаарагч
Эхнэр хүүхдээ дэндүү дагалдагч
Үр хүүхдээ сургахыг үл мэдэгч
Айл амьтнаар хэрэггүй хэсэгч
Архи дарс эрэн уугч
Авгай хүүхдээ муу авирлагч
Ахас ихсийг зүхэн хараагч
Ажил гэхээр үл хөдлөгч
Хулгай хийж баригдан зовогч
Худал хэлж мэгдэн ичигч
Эд хөрөнгөндөө үрэлгэн хандагч
Өр зээлэнд ороолдогч
Өрөөлийн гэр бүлийг үйлмүүлэгч
Өөдгүй тийм эр муугийн шинж!

Сайн эмэгтэйн шинж
Буруу явдлаар үл явагч
Самбаа санаачлаг сайтай
Эцэг эхээ машид хүндлэгч
Элгэн садандаа зохицон найралдагч
Аливаа зүйлээ амархан бүтээгч
Ааль зан сайтай
Ахуй биеэ хичээн хадгалагч
Ахас дүүсийг гүнээс хүндлэгч
Алиа найлангуйд дургүй
Үүр цайхад эртлэн босоод
Үс зүсээ угаан янзлагч
Үйл оёж орой унтагч
Учирсан нөхдөө баясгагч
рваж хоёр ааш үл гаргагч
Увайгүй хов үл зөөгч
Ухаант эхнэр нэн сайн !

Муу эхнэрийн шинж
Эцэг эхтэйгээ зөрчин хэрэлдэгч
Эр нөхрөө хочлон муулагч
Үс гэзгээ үл янзлагч
Үр хүүхдээ эс Сургагч
Үйл оёхыг үл мэдэгч
Эрт унтаж орой босогч
Гийчин зочинд эвгүй аашлагч
Аяга шанагаа хаялан хангинуулагч
Ач үрээ шалтгаацан загнагч
Авир төрх нь чөтгөр мэт
Салгах хов үгсийг хэлж
Саваагүй дэмий хэрэлдэн чалчигч
Самуун явдалт эхнэр
Үс гэзэг нь зараа мэт
Өгүүлэх үг нь уул мэт
Угаах арчихыг залхууран мартаад
Орон гэр нь новширч хөглөрсөн
Айх ичихийг үл мэдэн
Ашиггүй шалиг үгсийг хэлэгч
Адгийн эхнэр үнэхээр муухай!

Эх хүний эрхэмлэх эрдэм
Эх хүний есөн эрдэм
1.Өнгөнд цэвэр
2.Үйлэнд уран
3.Үрд энэрэлтэй
4.Үргэлж цэмцгэр
5.Ханьдаа түшигтэй
6.Хадамдаа элэгтэй
7.Найранд дуутай
8.Настанд ерөөлтэй
9.Нартад буянтай байх

Монгол их ёсон
-Эцэг асралтай
-Хөвгүүн тахимдуу
-Эр найртай
-Эм эвтэй
-Ах элгэмсэг
-Дүү бишрэлтэй
-Хань журамтай
-Эзэн хичээнгүй байх

Хүний эрхэм ёсон
-Удам сайн
-Бие чийрэг
-Хараа хурц
-Чих сонор
-Ухаан цэцэн
-Сэтгэл тэнэгэр
-Зориг чанга
-Үг цөөн
-Ёс тахимдуу
-Бүл эвсэг байх учиртай.

Хэнд сургаал хэрэггүй вэ?

Өөрийн биеийг тоосон омогтонд сургаал хэрэггүй
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй
Их суудал хүсэн нэрэлхэгчид сургаал хэрэггүй
Энэ хойд хоёр явдлыг үл бодогчид сургаал хэрэггүй

Хэнд сургаал хэрэгтэй вэ?

Учрыг ухагч саруул ухаантанд сургаал хэрэгтэй
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй
Олон нөхөдтэй таарагч хүнд сургаал хэрэгтэй
Үхэх, өвдөхийн зовлонгоос айгч хүнд сургаал хэрэгтэй.
Үнэн бат журмыг үргэлж хичээж явцгаая
Өвгөд дээдсийн сургаалыг санаж сэрж явцгаая
Үйлийн дээд ачийг буцааж хариулж явцгаая
Өгөх, гээхийн хорвоог учирлан таньж явцгаая
Үлэмж мэргэн номыг тогтоон тунгааж явцгаая

Monday, May 10, 2010

Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон


Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:


Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Монгол айлын дөрвөн чухал ёс:

Эцэг эх асралтай
Эх энэрэлтэй
Дүү бишрэлтэй
Хүү тахимдуу

Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:

Гадаах ажлыг эр нь мэднэ
Гарах орохыг эм нь мэднэ
Саадаг нумыг эр нь мэднэ
Сааль савыг эм нь мэднэ
Аян жинг аав нь мэднэ
Ааль аашийг ээж нь мэднэ
Ардаг догшныг аав нь мэднэ
Авах гээхийг ээж нь мэднэ

Эцэг хүний таван эрдэм:

Уужим ухаан
Хатан зориг
Бат журам
Өрх гэрийн түшиг
Үр хүүхдийн сүр сүрлд

Эцэг хүний цээрлэх найман зүйл

Бор дарсанд үл шунах
Болчимгүй үгэнд үл автах
Болох болохгүй хэргийг сэдэх
Богд Чингэсийн сургалд үл тэрслэх
Үр хүүхдээ үл хараах
Үнэн ханийг үл гомдоох
Үйлийн хэцүүгээс үл
Өмсөхийн өнгөнд үл автах

Эх хүний есөн эрдэм:

Өнгөнд цэвэр
Үйлэнд уран
Үрд энэрэлтэй
Үргэлж цэмцгэр
Ханьдаа түшигтэй
Хадамдаа элэгтэй
Найранд дуутай
Настанд ерөөлтэй
Нартанд буянтай

Эхнэр хүний цээрлэх таван гэм:

Эр бусдыг сэтгэх
Атаа жөтөө өвөрлөх
Муу санаа агуулах
Харамч байх
Зохилдохгүй үйл үйлдэх

Эрхэм сайн хөвгүүний ёсон

Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

Асар муу хөвгүүний шинж

Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

Эрхэм сайн охины шинж:

Сайхан гоо зүстэй бөгөөд
Санаа сэтгэл номхон дөлгөөн
Саруул ухаантай охин сайн
Эхийн сургаалаар явагч
Эгч дүүтэйгээ эвтэй
Эсгэх оёход уран бол
Эрхэм сайн охин мөн
Алиа наадгайд дургүй
Ахуй биеэ хичээн хадгалаад
Ахас ихэсийг зэргээр хүндлэгч
Уур хилэнгүй охин сайн

Асар муу охины шинж:

Авир дүр нь чөтгөр мэт
Ааш зан нь сармагчин мэт
Асар их ууртай охин муу
Ачит эцэг эхээ сургахад уурлан
Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
Алиа наадгаад маш баясан
Айл хэсэгч охин муу
Үйл хийхэ дургүй
Үг хов хэлэх дуртай
Үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч
Үл бүтэх охин муу
Айх ичихийг үл мэдэн
Ажиггүй шалиг үг хэлэлцэн
Аливаа садар самуун явдалтай
Аальгүй охин муу

Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:

Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно

Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно

Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно

Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ

Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго

Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга

Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга

Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга

Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ

Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга

Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга

Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга

Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга

Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Sunday, May 9, 2010

Хүүхдэд цээрлэх 6 зүйл

1. Гашуунаар бүү тэтгэ
2. Амттанаар бүү цатга
3. Өнгөнд бүү шунуул
4. Тансагт бүү умбуул
5. Улайг бүү үзүүл
6. Нойронд бүү авахуул

Thursday, May 6, 2010

Сvлжээнд Хэрэглэгддэг Тєхєєрємжvvд

Сvлжээнд Хэрэглэгддэг Тєхєєрємжvvд ...click here more